УИХ-ын сонгуулийг зургаадугаар сарын 24-нд зохион байгуулахыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн санал авах өдрийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө товлон зарлах учиртай. Мөн санал хураалт явуулах өдрийг сонгуулийн жилийн зургаадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр товлох зохицуулалттай. Үүний дагуу ирэх зургаадугаар сарын 24-ны лхагва гаригт УИХ-ын сонгуулийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг саналыг нь Байнгын хорооны хуралдаанд оролцогчдын олонх нь дэмжлээ. Энэ асуудлыг пүрэв гаригт УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)