Тагнуулын ажилтнууд өнгөрсөн шөнө дээрмийн хэрэг үйлдсэн гэх мэдээлэл цахим орчноор цацагдаад байгаа. Тодруулбал, ОХУ-ын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үл таних 4 хүн хүч хэрэглэн 50,000 доллар, 2.500 еврог дээрэмдсэн гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Улмаар1984-1992 онд төрсөн иргэн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.Энэ этгээдүүд ТЕГ-т ажилладаг тул Тагнуулын ерөнхий газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2020 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дайчлан баривчилжээ. Мөн дээрмийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гэмт хэрэг үйлдэх үедээ галт зэвсэг хэрэглэсэн гэсэн нь ташаа мэдээлэл ажээ.