Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаад буй Хятадын Ухань хотод шинэ эмнэлгийн барилгын ажил хэдийнэ эхэлжээ. Эмнэлгийн барилгыг 6 өдөрт багтаан барина гэж эрх баригчид мэдэгдээд байгаа юм.  Гэхдээ өдрийн 1200 юанийн цалин амалж байгаа ч ажиллах хүчин хомс байгаа гэнэ.

1000 ортой шинэ эмнэлгийг ирэх долоо хоногийн эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Энэ зуурт шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 871 болж нэмэгдээд байна. Уушгины хурц хатгалгаанд хүргэдэг вирусийн улмаас 25 хүн амиа алджээ.