"Отгонтэнгэр" хайрханы бэлд олборлолт хайгуул хийх лицензийг цуцална

 Завхан аймагт  олгогдоод байсан уул уурхайн лиценз цэгцлэгдэж, 50 хувь  буурсан ч Отгон сум дахь Отгонтэнгэр хайрханы бэлд лиценз эзэмшигч этгээдүүд  олборлолт хайгуул хийж эхэлсэн тухай мэдээлэл гарсан. Энэ асуудлыг орон нутгийн удирдлагын түвшинд шийдвэрлэх боломжгүйг Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан хэлж байв.

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцох үеэрээ энэ асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэхээ амаллаа. Тэрээр "Төрийн тахилгат, ард иргэдийн шүтээн хайрханд олборлолт хайгуул хийхийг зөвшөөрөхгүй. Лицензийг цуцлана" гэж мэдэгдлээ 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Лицензийг цуцалж өгсөн хүнд хариуцлага тооц!!!

    0 0 Хариу бичих
  2. Хамуурчихсан толгойтнууд

    0 0 Хариу бичих
  3. Ашигт малтмалын дарга нараа Тэрбумаар нь өгий Бурханхалдуны өвөрт лиценз өгөөч та нар чадышд

    0 0 Хариу бичих
  4. Яахаараа ийм газарт лиценз олгодог байнаа.

    0 0 Хариу бичих
    • олгогүй блгүйдэ.Зам дээр хэвтж бхаар н авчихсан бхлда!ккэ.Одо бөөн зарга үүсн харжил бгаарй.Уул уурхайг хөгжүүлхгүй бн.Ждү хөгжүүлхгүй бн,олн улсын хуул шүүхд өгн эн тр гж айлгаадл явж өгндө яяяандо

      0 0