МҮБХ-ны Их эеийг хуралдуулахыг шаардлаа

 Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, арслан Ц.Содномдорж, гарьд Б.Гончигдамба тэргүүтэй бөхчүүд МҮБХ-нд мэдэгдэл хүргүүлж байна.  Мэдэгдэлд, сүүлийн жилүүдэд үндэсний бөхийн уламжлал, нэр хүндтэй холбоотой олон асуудал тулгарч байхад бөхийн холбоо дотоод асуудлаа шийдэхгүй талцаж шүүхэдсээр өдийг хүрлээ. Тиймээс бөхийн холбооны дүрмэнд заасны дагуу хоёрдугаар сарын 10-ны дотор цэцдийн зөвлөлийг яаралтай хуралдуулан улмаар их эеийг зарлах, бөхчүүдийн цолыг дураараа хураадаг, оноолт будлиунтуулдаг байдлаа зогсоохыг шаардлаа. Мөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг үйл явцыг анхааралдаа авч, тодорхой болгохыг хүсэж байна.

Энэ цаг үед барилдаж байгаа бөхчүүдээ төлөөлж МҮБХ-нд хүргүүлж байгаа дээрх шаардлагад улс, аймгийн цолтой 262 бөх нэгджээ.

Дүрэм ёсоор МҮБХ-ны Цэцдийн зөвлөл жилд нэг удаа цуглахаар заасан ч 2018 оны гуравдугаар сараас хойш огт хуралдаагүйг бөхчүүд хэлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. батсуур нааж явна, увсхүнээ төлөөлжээ янз нь бас өөрийгаа но допинг гэчижэээ

    0 0 Хариу бичих