Олимпийн хоёр, дэлхийн нэг, Европ тивийн гурван удаагийн аварга, Орос-Зөвлөлтийн нэрт бөх Иван Сергеевич Ярыгиний нэрэмжит тэмцээн ОХУ-ын Красноярск хотноо болж байна. Өчигдөр эмэгтэй – 50, 55, 59, 65, эрэгтэй 57, 61, 70 кг-ын жингийн барилдаанууд болж 50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 59 кг-ын жинд МУГТ Б.Шоовдор нар алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна.
Ц.Намуунцэцэг хагас шигшээд эзэн орны Анжелика Витошкинаг, Б.Шоовдор Казахстаны Мадине Бакбергеноваг тус бүр оноогоор цэвэр ялсан юм.
Тэднээс гадна эрэгтэйчүүдийн 57 кг жинд З.Занабазар, 61 кг жинд Э.Төгсжаргал, 70 кг жинд Л.Батбаяр, О.Ганбаяр, эмэгтэйчүүдийн 50 кг жинд Б.Мөнхнар, 55 кг жинд Э.Даваачимэг нарын зургаан бөх дагах барилдаан хийхээр боллоо.
Манай сайт Иван Ярыгин нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байгаа ба өнөөдрийн хуваарийг толилуулж байна. Барилдаанууд эхэлмэгц манай сайт тэмцээний шууд дамжуулалтын линкийг тавих болно.
Нэгдүгээр сарын 24-ний өдөр
12.00-18.00 – Дагах барилдаан: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг
12.00-18.00 – Урьдчилсан болон 1/2 финал: эмэгтэй – 53, 57, 62 кг, эрэгтэй - 65, 79, 125 кг
18.30-19.15 – Нээлтийн ёслол
19.15-21.15 – Финал: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг
21.15-21.45 – Шагнал гардуулах ёслол
А дэвжээ
Б дэвжээ
С дэвжээ
Барилдааны хуваарь