Х.Вайнштейнд хүчирхийлүүлсэн жүжигчин шүүхэд мэдүүлэг өглөө

АНУ-ын жүжигчин эмэгтэй Аннабелла Скорриа продюссер Харви Вайнштейний эсрэг Нью Йоркийн шүүхэд мэдүүлэг өгчээ. Тэрээр 25 жилийн өмнө түүний бэлгийн дарамтад өртөж, хүчирхийлүүлж байсан хэмээн мэдүүлсэн байна. Энэ жүжигчин нь “The Sopranos” кинонд тоглож алдаршсан нэгэн бөгөөд Харви Вайнштейн 25 жилийн өмнө түүнийг гэртээ урьж авчраад байхдаа дайрч, хүчирхийлсэн гэнэ.

Харви Вайнштейн түүнийг 1993-1994 оны өвөл Нью Йоркийн Манхэттэн дүүрэг дэх байшиндаа урьсан юм байна. Улмаар ирсэн хойно нь гэнэт дайран хүчирхийлжээ. “Би түүнийг болиулахыг хичээж, эсэргүүцсэн. Цохисон, өшиглөсөн” гэж тэрээр нулимс дуслуулан мэдүүлсэн байна. Харин Харви Вайнштейний хувьд өөрт нь тулгасан бүх гэм бурууг үгүйсгэсэн хэвээр байгаа юм.

 Прокурорууд түүнд олон эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг тулгаж яллахын тулд дор хаяж хоёр эмэгтэйг Харви Вайнштейнд хүчирхийлүүлсэн гэдгийг нотлох шаардлага үүсээд буй. ВВС-д мэдээлснээр, Аннабеллаг энэ хоёрынхоо нэгийг болгож ашиглахад бэлэн байгаа гэнэ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)