Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаас УИХ дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авч УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар яаралтай хуралдах гэж байна.

Хурлын өмнө УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас зарим зүйлийг тодруулав. Тэрбээр, “Би ганц л зүйл хүсэж байна. Миний асуудлыг олон нийтэд нээлттэй хэлэлцээсэй гэж. Анх намайг холбогдуулаад байгаа энэ асуудлуудад надаас албан ёсны тайлбар аваагүй. Миний эрхийг зөрчсөн. Тиймээс би аргаа бараад өөрөө холбогдох байгууллагуудад хандсан. Бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж байна. Би хууль зөрчөөгүй, гэмт үйлдэл гаргаагүй. Г.Батхүү агсны гэр бүлийнхний хийсэн мэдээллийн тухай хэлэхэд, тэр мэдээллийн үеэр маш ноцтой асуудал ярьсан. Миний өөрөө очиж өгсөн тестийн хариуг мушгисан. Цагдаад өгсөн тэр тестийн хариугаар бол миний ярьсан зүйлс 80-90 хувийн үнэн гэж гарсан. Үүнийг өөрөөр ярьсан. Би эдгээр асуудалтай холбогдуулж өнөөдөр дөрвөн өргөдөл цагдаагийн байгууллагад өгсөн” гэлээ.