Таны амралтын өдөрт зориулж маргааш буюу бямба гарагт болох дараах урлагийн эвентүүдийг танилцуулж байна.

1. Бүтээлийн концепц хэрхэн боловсруулах сургалт

Дүрслэх урлагийн бүх төрлүүд, дизайн, гэрэл зургийн чиглэлээр дагнан болон хавсран ажилладаг уран бүтээлчид, гэрэл зурагчид, оюутнууд болон сонирхогчидод зориулсан сургалт. Нийт долоон цаг үргэлжлэх бөгөөд онол, дадлагын холимог хэлбэрээр явагдах аж.

2. Dreamers' Day №352- "Би хэн бэ? - Ямар ч систем баталгаагүй" (2014)

"Алтан Хальс" холбооноос долоо хоног бүр зохион байгуулдаг тус кино өдөрлөг энэ удаад Германы найруулагч Баран бо Одарын драм, гэмт хэрэг төрлийн "Би хэн бэ? - Ямар ч систем баталгаагүй" киног монгол хадмалтайгаар хүргэнэ. Үзвэр 16:00 цагт эхэлнэ.

Киноны тойм: Бенжамин хэнд ч анзаарагддаггүй нэгэн. Тэрээр Макс хэмээх хүн бүхний сэтгэлийг татсан эртэй танилцсанаар байдал орвонгоороо өөрчлөгдөнө. Гаднах төрхөөрөө огтхон ч төсгүй тэд компьютер хакердах ижил сонирхолтой аж. Ингээд тэд галаар наадаж эхлэв.

3. Контемпорари Урлаг ба PERFORMANCE

Өнөө цагийн дүрмээр, өнөө цагийн ололт үнэт зүйлээр, өнөө цагийн хэлэмжээр дүрслэх урлаг хэрхэн бүтдэг вэ? Тус асуултын хариултыг та дээрх эвентээс олж болох юм. Тус эвент нь нийтдээ найман цуврал дүрслэх урлагийн лекц болж явах аж.

4. Дроноор харагдах "Монголын хот балгад түүний түүхэн ач холбогдол"

Монгол- Японы төвийн 78 дахь удаагийн нээлттэй семинар дроноор харагдах "Монголын хот балгад түүний түүхэн ач холбогдол" сэдвээр үнэ төлбөргүй явагдах гэж байна.

  • ХЭЗЭЭ: Нэгдүгээр сарын 25-ны өдөр
  • ХААНА: Монгол-Японы төвийн их танхимд
  • ХУГАЦАА: 16:00-17:30 цагийн хооронд

5. ШУ-ны кино үдэш: Солярис (1972)

Польшийн зохиолч, философич, эмч Станислав Лемийн 1961 онд бичсэн “Солярис” романыг Оросын алдарт найруулагч Андрей Тарковский дэлгэцийн бүтээл болгосон нь кино урлагийн түүхэн дэх хамгийн өвөрмөц суут бүтээлүүдийн нэг болсон юм. Дэлхийн 40 орны хэлээр орчуулагдан, 45 сая хувь борлогдсон “Солярис” романыг шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол хэмээн ангилдаг ч философи, метафизик, морал, хайр дурлал, сэтгэл зүй, сансар судлал зэрэг маш олон урсгалуудыг багтаасан гэдгээрээ онцлог юм. Тус киног маргааш орой та бүхэн үзэх боломжтой юм.