Их Британи Европын холбооноос гарах тухай баримт бичиг хуулийн статустай боллоо. Хуулийг баталгаажуулан хатан хаан II Элизабет гарын үсэг зурсан тухай Нийгэмлэгүүдийн танхимын тэргүүн Жейкоб Рис-Могг өөрийн твиттер хуудсаар мэдээлжээ.
Ерөнхий сайд Борис Жонсон ойрын хугацаанд энэхүү хуулийг ёсчилон гарын үсгээ зурна хэмээн Reuters агентлаг дурджээ. Европын холбооноос тусгаарлах үйл явц нэгдүгээр сарын 31-ний өдөр албан ёсоор эхэлж байна. Үүний дараа талууд шилжилтийн үеийг хэрхэн даван туулах хийгээд худалдааны хэлэлцээр хийх юм.
Их Британи Европын холбооноос гарах асуудлаар бүх нийтийн санал асуулга 2016 онд явагдан британичуудын 51.9 хувь нь ЕХ-оос өөрийн орныг гарах нь зүйтэй гэж үзсэн билээ.