“Хонх” хамтлагийн пянзны нээлт маргааш болно

"Хонх" хамтлаг Монголын орчин үеийн хөгжмийн урлагт гарч ирсэн нь эргэлзээгүй нэгэн шинэ үзэгдэл байсан. Ялангуяа тэдний дууны шүлэгт хийсэн шинэчлэл, утга чанарын өөрчлөлт нь гүн болоод гүнзгий.

1990-ээд онд "Чингис хаан", "Хэлмэгдэл", "Уул Уурхай", "Геополитик", "Ард түмний эгэл амьдрал" гээд урьд нь хэний ч дуулж байгаагүй олон хурц өвөрмөц өөр өнцөг сэдвээр дуулж эхэлсэн байдаг. Өдий хүртэл ахиж ийм хамтлаг гараагүйг бодоход тэд үнэхээр л "үзэгдэл" байжээ.

Маргааш буюу нэгдүгээр сарын 25-ны бямба гарагт 16:00 цагаас "Хонх" хамтлагийн шинээр хэвлэгдэж буй пянзны нээлт болохоор болжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)