УИХ-ын чуулганы хуралдаанаас УИХ дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа. Тодруулбал, тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн цаг үеийн яаралтай хэлэлцэх асуудал байгаа учраас чуулганы үдээс өмнөх хуралдаанаас УИХ дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авах хүсэлт гаргасан юм.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцсэний дараа УИХ дахь МАН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өгөв.
УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар яаралтай хуралдах бололтой. Энэ асуудлыг өнөөдөр эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдэгдсэн билээ.