Английн хөлбөмбөгийн премьер лигийн 24 дүгээр тойргийн сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө “Вулвэрхэмптон”-“Ливерпүүл”-ийн хооронд болж, лигийг тэргүүлэгчид 2:1-ээр хожлоо. Хожлын гоолыг бразил довтлогч Фирмино оруулжээ. Сенегал довтлогч Садио Мане бага зэргийн гэмтэлтэй байсан тул Ю.Клопп түүнийг дөнгөж 33 дахь минутад Минаминогоор сольсон байна. Япон тоглогч ийнхүү Премьер лигт анхны тоглолтдоо оролцов. “Ливерпүүл” энэ хожлыг авснаар 67 оноотой болж, арын баг “Манчестер сити”-гээс 16 оноогоор тасарлаа. Тэдэнд дахин нэг тоглолтын нөөц байгаа тул энэ зөрүү нэмэгдэх боломжтой.

24 дүгээр тойрогт “Челси” талбайдаа “Арсенал”-тай тэнцэж, “Манчестер сити” “Шеффильд Юнайтед”-ыг 1:0-ээр хожсон бол “Манчестер Юнайтед” “Бернли”-д 0:2-оор хожигдсон онцлог үр дүн гарчээ.

Премьер лиг

24 дүгээр тойрог

“Вулверхэмптон” – “Ливерпүүл” 1:2 (0:1, 1:1)

“Молине Стэдиум”

Гоол:

0:1 – 8 Хендерсон, 1:1 – 51 Хименес, 1:2 – 84 Фирмино.

Вулверхэмптон – Руй Патрисиу, Дендонкер, Коуди, Саисс, Доэрти, Рубен Невеш, Моутинью (Гиббс-Уайт, 87), Кастро, Нету (Диогу Жота, 77), Траоре, Хименес.

Ливерпуль – Алиссон, Александер-Арнолд, Гомес, ван Дейк, Робертсон, Окслейд-Чемберлен (Фабиньо, 70), Хендерсон, Вейналдум, Салах (Ориги, 85), Фирмино, Мане (Минамино, 33).

Шар хуудас:

Робертсон (55).