Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр  томилолтоос ирснээр долоо хоногийн өмнө хуралдаж эхэлсэн тус дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах боломж бүрдэж байгаа юм. Дэд хороо дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж шийдвэрлэх боломжтой ч бүрэн бүрэлдэхүүнээрээ шийдвэр гаргах ёстойг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мэдэгдэж буй. Тэрбээр өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэдгийг хэлсэн юм. Дэд хороо хуралдаж шийдвэр гаргасны дараа УИХ-ын хоёр байнгын хороо хуралдаж асуудлыг хэлэлцэнэ. Улмаар чуулганы хуралдаанаар уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.

Халдашгүй байдлын дэд хороог УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ахалж, бүрэлдэхүүнд нь Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин нар багтдаг.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Улсын ерөнхий прокуророос гурван асуудлаар түдгэлзүүлэх санал ирүүлсэн. Тодруулбал, ХНХ-ын сайдаар ажиллах хугацаандаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл олголтод албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй, УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн зэрэг үндэслэл байгааг Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж хэлсэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. turteu uils bol ene hund huuliin daguu arga hemjeeg n avaad zohih jurmiin daguu shalgaj boldogguim uu sda

    0 0 Хариу бичих