ДЭМБ: Олон улсын хэмжээнд онц байдал зарлахад эрт байна

БНХАУ-д дэгдээд буй шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбогдуулан Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тусгай хороо хуралдаж байгаа тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус байгууллагын шинжээчид олон улсын хэмжээнд онц байдал зарлахад эрт байна гэж үзжээ. Хятад улсын хувьд онц байдал ч дэлхийн эрүүл мэндэд ноцтой аюул дагуулах хэмжээнд хүрээгүй гэж ДЭМБ-аас үзсэн байна. Мөн  шинэ коронавирусийн аюулын түвшнийг үнэлж тогтоохоо мэдэгдлээ.

Тэгвэл Хятадын эрх баригчид Уханиас гадна Хуанган, Эжоу зэрэг долоон хотод хөл хорио тогтоогоод байна. Мөн Хонконг, Бээжин хотод цагаан сарын баярт зориулсан бүх нийтийн цэнгүүн, өдөрлөг зэрэг олныг хамарсан үйл ажиллагааг цуцаллаа.

 “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаагаар өвчилсөн хүний тоо 830 болжээ. Нас барсан хүний тоо 18 гэж Хятадын эрх баригчид мэдээлж байгаа ч зарим гаднын эх сурвалж 25-д хүрсэн гэлээ. 

Хилийн чанадад нэмж Сингапур, Вьетнам, Саудын Арабт коронавирусийн тохиолдол бүртгэгджээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)