ЭМЯ: Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй

Бээжин-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн галт тэргээр ирсэн зарим иргэдийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлан тандалт шинжилгээ хийж байна. Тусгаарлагдсан хүмүүс коронавирусийн халдвартай байж болзошгүй БНХАУ-ын иргэнтэй нэг галт тэргэнд зорчиж явжээ.

Монгол Улсад яг одоогийн байдлаар шинэ коронавирүсийн халдвар бүртгэгдээгүй тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Мөн салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж 24 цагаар зөвлөгөө мэдээлэл өгөх утас ажиллуулж иргэдэд зөвлөгөө өгч байна. Өвчлөл гарсан улс орноор зорчиж ирсэн иргэдэд шинж тэмдэгийн хяналт тавьж халуурсан, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүрийг ХӨСҮТ-д тусгаарлаж вирус илрүүлэх шинжилгээ хийж байгаа юм. Одоогоор тохиолдол бүр шинжилгээгээр үгүйсгэгджээ. 

ХӨСҮТ-өөс нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)