Бээжин-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн галт тэргээр ирсэн зарим иргэдийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлаад байна. Тусгаарлагдсан хүмүүс коронавирусийн халдвартай байж болзошгүй БНХАУ-ын иргэнтэй нэг галт тэргэнд зорчиж явжээ. Харин халдвартай байж болзошгүй БНХАУ-ын иргэнийг Эрээн хотод тусгаарлан авч үлдсэн байна.

ХӨСҮТ-өөс нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт Хятадын Ухань хотоос эхлэлтэй. Өнөөдөр Хятадын эрх баригчид Ухань хотоос орж гарах хөдөлгөөнийг хааж хорио тогтоосон. Тэгвэл энэ үдэш Уханиас зүүн зүгт орших Хуанггань хотод мөн нийтийн тээвэр, галт тэрэгний хөдөлгөөнийг цуцалж байна. Зэргэлдээх Ежоу хот ч галт тэрэгний буудлаа хаахаа мэдэгдлээ.

Нэн шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн хүний тоо 571 болж, 17 хүн амиа алдаад байна.