Ц.Нямдорж: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг маргааш шийдвэрлэнэ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор эхэлж хэлэлцэх учиртай. Тус дэд хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдвэрлээгүй байна. Учир нь, дэд хорооны гишүүдийн ирц хүрээгүйгээс хурлыг өнөөдрийг хүртэл хойшилуулсан юм. Харин дэд хороо өнөөдөр хуралдсан ч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан томилолтоос ирээгүй тул хурлыг маргааш болгон хойшлуулжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Асуудлыг бүрэн бүрэлдэхүүнээрээ ярих ёстой гэж үзлээ. Маргааш Ч.Улаан гишүүн ирнэ. Энэ асуудлыг маргааш эцэслэх болов уу. Дэд хорооны бүх гишүүнийн саналаар шийдвэр гарах ёстой юм. Бичгээр санал өгнө гэж байхгүй” гэжээ.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, санал дүгнэлтээ нэгтгэсний дараа Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэх юм. Үүний дараа чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Нямкагийн аманд Нотойбаяр картаа татчихсан худлаа хуралдсан болоод явна дөө жүжигчин Нямка

    0 0 Хариу бичих
  2. Нямкагын бөгсөөр нь цухуйтал нь ам уруу нь мөнгө чихчихсэн болохоор яаж ч чадахгүй шарвалзаж байна даа! Хахаха!

    0 0 Хариу бичих