БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдээд буй уушгины хатгалгаа өвчин үүсгэгч шинэ төрлийн коронавирусийн халдвар хурдацтай тархаж буй мэдээлэл олон нийтийг түгшээж байна. Иргэд анхаарал болгоомжтой байж, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг албаныхан анхааруулсаар байгаа.
БНХАУ-тай хиллэдэг боомт, Буянт-Ухаа дахь хилийн боомтод Мэргэжлийн хяналтын байгууллагаас өндөржүүлсэн хяналт тавьж, зорчигчдын биеийн халууныг хэмжин асуумж, тандалт хийн ажиллаж байгаа аж.
Хүнээс хүнд халдварладаг нь тогтоогдоод байгаа коронавирусийн халдварын эх үүсвэр одоо хүртэл нарийвчлан тогтоогдоогүй байгаа юм.