Монгол Улс авлигадаа “живж” байна

Монгол Улс авлигын оноогоор ахин муу дүн авч байр ухарлаа. 2018 оны авлигын индескээр Монгол Улс 100 онооноос нийт 37 оноо авч 93 дугаар байранд орсон. Тэгвэл 2019 оны авлигын индескээр 35 оноо авчээ.

Дэлхийн улс орнуудын Авлигын индексийг “Transparense international” байгууллагаас жил бүр гаргадаг. Ингэхдээ 180 орны авлигыг 13 эх сурвалжаар тодорхойлдог юм. Авлигын индекс 0-100 оноотой ба 0 бол авлига их 100 бол авлига үгүй гэдэг.  Монгол Улсын хувьд дундаас доогуур оноо авсан байна. Монгол Улсын авлигын орчныг үнэлэхдээ Дэлхийн банк, Өрсөлдөх чадварын судалгааны төв, Дэлхийн эдийн засгийн форум тэргүүтэй есөн эх сурвалжийн мэдээлэлд үндэслэдэг. 

Дэлхийн банкны зүгээс Монгол Улсыг төрийн салбарын ил тод байдал, хариуцлага болон авлига гэсэн гурван хүрээнд хэмждэг. Ингэхэд 100 онооноос 35 оноо авчээ. Шалтгааныг гүйцэтгэх засаглалын хариуцлагатай байдал, төрийн албан хаагчид гаргасан шийдвэртээ болон гүйцэтгэлдээ хариуцлага хүлээдэг эсэхээр нь үнэлдэг. Мөн төрийн бус байгууллага ба иргэний нийгэм төрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг хугацаанд нь авах боломжтой байдаг эсэх, төрийн үйл хэрэг хэсэг бүлэг хүмүүсийн далд ашиг сонирхолд автдаг уу гэдгийг ч хардаг байна.  Энэ үнэлгээгээр өнгөрсөн онд Монгол Улс 43 оноо авч байсан юм.

Бас нэг онцлох хэмжүүр нь ардчиллын индекс байна.  Энэ үзүүлэлтээр Монгол Улс мөн л ухарч 31 оноо авчээ.  Ардчиллын индексийг дүгнэхийн тулд нэгдүгээрт, либериал ардчилал, хоёрдугаарт, сонгуулийн ардчиллын нөхцөл байдлыг үнэлдэг байна. Ингэхэд Монгол Улс оролцооны үзүүлэлтээрээ маш муу гэж үнэлэгджээ. Өөрөөр хэлбэл, хуулийг олон нийттэй ярилцаж, санал авч гаргадаг эсэхээрээ ийн үнэлэгдсэн гэсэн үг юм. Мөн “Монголын сонгууль шударга болдог уу” гэдэг нь ч энэ үнэлгээг хойш нь татжээ.

Энэ мэт Монгол Улс авлигын индексийн бүх үзүүлэлтээр муу дүн авч байр ухарсан. Үүнээс харахад Монгол улс авлигадаа “живж” байна гэдгийг судалгааг танилцуулсан судлаачид хэлсэн юм.  Авлигаас ангид буюу индексээрээ тэргүүлсэн, эсвэл байр урагшилсан улсуудын тухайд улс төрийн намын санхүүжилтээ сайнаар шийдэж чадсан байдаг гэнэ. Манай улсын тухайд ч мөн адил Улс төрийн намын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, энэ асуудлаа шийдвэл авлигын индексээр жил бүр байр ухардаг дүр зураг өөрчлөгдөх боломжтойг мөн дурдлаа. 

 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)

  1. Манай улс авлигад живж байгааг Судалгаатай судалгаагүй ард түмэн мэддэг боллоо. 2020 оны сонгуульд МАНАН- г сонгохгүй байх нь туйлын чухал. Манангийн судалгааг сайн хий, сонгуулиа зөв өг. Ингэж чадвал монголчууд авлигачдаа ялна

    0 0 Хариу бичих
  2. АВИЛГА Ч БҮР ХЭРЭЭС ХЭТРЭЭД УЛС ОРОН АРД ИРГЭДИЙГ ТУЙЛДУУЛЖ БА ШҮҮДЭЭ..МАХН МАН ААС УГШИЛТАЙ АН ЫН ХЭСЭГ НӨХДИЙГ ЭЛСҮҮЛЖ ХАМТРАН БҮХ Л МУУ МУУХАЙ МӨНГӨӨР ХЭМЖИГДСЭН МӨНГӨӨР ҮНЭЛСЭН АМЬД ХҮНИЙГ МӨНГӨ БОЛГОЖ ХАРСАН АЛБАН ТУШААЛЫГ ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТТАЙ ХООСОН ТОЛГОЙТОЙ ХУЛГАЙЧ СЭТГЭХҮЙТЭЙ АВИЛГАЧДААР ДҮҮРГЭСЭН БУЗРЫН ТОГТОЛЦООТОЙ БОЛЧИХООД БАЙ ШҮҮ..!!! МАНАНМАФИЙН ГОЛ ГОЛ АВИЛГЫГ ЦЭЦЭГЛҮҮЛЭХЭД ОРОЛЦСОН ХУВАЛЗНУУДЫГ БҮГДИЙГ ЦААЗЛААД БУСДЫГ НЬ ШОРОНД ХИЙН ХӨРӨНГӨ МӨНГИЙГ ХУУДНЬ ХУРААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ..!!! АВИЛГАЧИД НЬ ТӨРИЙН АЛБЫГ ТӨРӨЛ САДАН НАЙЗ НӨХДИЙН ТАНИЛ ТАЛЫН ГЭЭД МАШ МУУ ХҮМҮҮСЭЭР ДҮҮРГЭСЭН МАШ МУУ ТОГТОЛЦООТОЙ САЛБАР БОЛГОЖ ХУВИРГАЧИХЛАА..!!!! МАН ЫН ХАРЬЯАЛАЛЫН НЭРТЭЙ ХУЛГАЙЧУУД ТАНЫ ОЙР ХАРЬЦДАГ ХОРООНЫ, СӨХИЙН, ХЭСГИЙН АХЛАГЧ , ИТХ , ДҮҮРЭГ, СУМ БАГ , АЙМГИЙН ГЭСЭН НЭРЭЭР ТӨРД ЯГ Л ХОРХОЙ ШАВЬЖ МЭТ ҮҮРЛЭЧИХЭЭД СОНГУУЛЬ БОЛГОНООР МАН ЫНХАА ТӨЛӨӨ ЯАХААС Ч БУЦАХГҮЙ БҮХ Л БАЙЖ БОЛОХ МУУ ЮМЫГ ХИЙСЭЭР БАЙГАДАА...!!!!!!"!!!!!!!!!!!!!

    1 0 Хариу бичих
  3. Монгол авилгад живэж байгаа биш аль эрт живсэн,үүний баримт нь Монголын төр засгийн эрхийг авилга арын хаалгаар авах төлөвлөгөг боловсоруулсан нөхөд нь ял аваад явчихсан байхад үүрэг өгөөд биелэлтийг нь сонсож суусан нөхөр өнөөдөр төрд шигдсэн хэвээрээл байгаа биздээ,энэ этгээдийг намаас хөөж хариуцлага тооцооч,өнөх хуулийн өмнө хүн бүр адил эрх үүрэгтэй байх заалт хаачсан бэ?

    3 0 Хариу бичих
  4. Uul i yadaj eryyl mend, bolovsrol 2 l enenees angid bmaar bgaan daanch yamduud ni byr aij ichihee baijee.. EM said mine naad dooduudaa bygdiig ni solichooch sainiig ni bish shudarga ulsuudiig olood tavichihval salbartaa hiij bgaa tom ajil daa.

    0 0 Хариу бичих
  5. МАН АНгаас нэг хүнч бүү сонго

    3 0 Хариу бичих
  6. Ажил бизнес хийх ямарч сонирхол алга. Ажилдаа биш энэ хогийн ургамал шиг төрийн албан хаагчдад хамаг цаг, стресс нерв, мөнгөө зарцуулж байна. Тэд бүр олууллаа зохион байгуулалттай болчихож. Гаалийн ажилтанууд багаараа ( хяналтын байцаагч, ахлах, компьютер дээр хувиарладаг нь, үнэлгээчин нь, дотоод хяналт нь гээд 6-8 хүн хуваана одоо хямдхан хэлж чадахгүй ханш өндөр болсон гээд ичих үгүй хэлэх юм. Хууль дүрмээр нь явья гэхээр тооцоолол аргачлал нь арай бишээ. Татварын байцаагч орж ирээд хэдэн зуун саяын торгууль тавьж байна. Асуусан татвараа хугацаандаа төлөөгүй хоногийн алданги гэнэ. Цалингаа тавьж үйл ажиллагаа хэвийн явуулж чадахгүй банкны зээлэнд бүхнээ өгч байхад. 300 саяын борлуулалт хийгээд хүмүүсдээ 280 саяын цалин тавьж байхад НӨТ татварт 10 саяын алдагдалд орж байна. Татварын байцаагч бас даргатайгаа хуваадаг төлөвлөгөө өндөр тавьсан гээд 50 саяын авилга авч байна. Яаж амьдах уу. Одоо бол хятадын колони болоосой авилгачдаа хатуу шийтгэдэг юм байна гэж боддог болсон

    8 0 Хариу бичих
  7. Tor gej baihaa bolison bnaa.MONGOL ULSIIN TORIIN ORDOND ZAH AJILUULJ BNA GEJ BODHOOR UNEN TORT ULS BISHEE ...YAHUU ENE HEDIIG UUR BUHIMDAL DEED TSEGTEI HURLEE

    0 0 Хариу бичих
  8. Ийм төртөй байхад ингэхээс ч яахавдээ.Сонгуулиар МАНАН г арч.

    3 0 Хариу бичих
  9. Үнээн, үнэн

    2 0 Хариу бичих
  10. Avulgal avch oims bnadaashdaa hiigeed.ali esvel avilgalaaraa gadaad huuli perm hulsluud bgaamdaa ...hulgaich nar ...kkk azuu ezuu bnoo...

    0 0 Хариу бичих
  11. Мэдээж шүү дээ.ийм олон жил яс махандаа шингэтэл,сэтгэхүйдээ нэвтэртэл авилга гэдгийг цэцэрлэгийг ургуулсан төрийн түшээдүүд,одоо өөрөө сэтгэе гэсэн ч ухамсар нь өөрөөр сэтгэж чадхаа больчихсоныг ухаарахгүй байгаа юм.Үндэс сууриараа л өөрчлөгддөгүй юм бол энэ авилгын намагтаа улам бүр гүн шигдэх нь ойлгомжтой юм.

    3 0 Хариу бичих
  12. Дэлхийн банктай банкгүй монголын төрийн алба бүхэлдээ дампуурсныг ард түмэн өөрсдийн яс махаараа ойлгож мэдэж байна.

    2 0 Хариу бичих
  13. Хууль сахиулах цагдаагийн дарга Баатаржав та авлигчидаа аваад зайлах цаг болсон юм бишүү? Та цаглаагийн дарга өмнө байхдаа Авлиг ашиг сонирхолын хууль ноцтой зөрчсөн гэж цаглаагаас халсан Цэргийнхүү гэдэг хүнээ ямар учраас Баянгол дүргийн цагдаагийн даргаар томилсон вэ? Цэргийнхүү авлиг ашиг сонирхолын хууль ноцтой зөрчсанийг Цагдаагийн дотоод хяналт шалгалтаар тогтоосон тул цаглаагаас халлаа гэж гэж танай цагдаагийн байгууллагаас мэдээлсэн мэдээлэл хэвлэл мэлээлийн архивт байна. Та алба хаагчаа Авоиг ашиг сонирхолын хууль ноцтой зөрчсөн гэж гүтгэж ажиллаас халах тушаал гаргаж байсан уу эсвэл авлигын хууль зөрчигчөөсөа авлиг аваад албан тушаалд томилсон уу? Таны хурандаа цолоор шагнасан хуранлаа нар чинь тэрбумын барилга хүртэл нэхээд хүн шантаажлаад явж байгаа тул та энэ авлигчдаа аваад зайлаа

    2 0 Хариу бичих
  14. Хууль шүүхийн байгууллага нь авлигал хээл хахуульд бүрэн автагдсан байхад ийм байлгүй яахав дээ!

    2 0 Хариу бичих
  15. Шунал нь дэнджээ

    0 0 Хариу бичих
  16. Гохино. Өөрсдөө авилгал авч хөлдүү хөсрий шуналтангуудаа дээш нь гаргадаг.

    3 0 Хариу бичих
  17. Transparansi chin zarigiin nuuguu balai hel amtai huuhen guigeed baidag bizde.

    0 0 Хариу бичих