ШУА-ийн Их чуулганыг энэ сарын 30-нд хуралдуулна

ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар ШУА-ийн Их чуулганы тов, хэлэлцэж ээлжит Их чуулганыг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хуралдуулахаар тогтлоо. 

2020 оны эхний Их чуулганаар ШУА-ийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны 2019 оны тайланг хэлэлцэж, 2020 оны төлөвлөгөөг танилцуулах юм.

Өнөөдрийн хурлаар хэлэлцсэн бас нэг асуудал нь өдгөө АШУИС-ийн харьяанд буй Анагаах ухааны хүрээлэнг ШУА-ийн харьяанд авчрах тухай саналыг Анагаах ухааны академийн ерөнхийлөгч Ц.Лхагвасүрэн танилцууллаа. Энэ асуудлыг  хууль дүрмийн дагуу, дэс дараалалтай авч хэлэлцэнэ гэдгээ Тэргүүлэгч гишүүд ярилцав.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)