Украины Ерөнхийлөгч асан Порошенког байцаалтад хүчээр авчирна

Ерөнхийлөгч асан Петр Порошенко мөрдөн байцаалтад дуудагдаад ирэхгүй байгаа учраас албадан авчрах болно хэмээн Украины мөрдөн байцаах товчооны байцаагч Олег Корецкий мэдэгдлээ.

“Түүнд гэрчээр мэдүүлэг өгөх зарлан дуудахыг хүргүүлсэн ч хүндэтгэх шалтгаангүйгээр байцаалтад ирсэнгүй. Одоо түүнийг мөрдөн байцаалтад албадан авчрах арга хэмжээ авна” хэмээн Корецкий хэлжээ.

Украины мөрдөн байцаах товчоо Порошенкотой холбоотой эрүүгийн 13 хэрэг нээн мөрдөн шалгаж байна. Ерөнхийлөгч асан Порошенко  “Европын эв нэгдэл” намыг 2019 онд толгойлон парламентад  сонгогдсон юм. Гишүүний халдашгүй эрхээ ашиглан тэрээр мөрдөн байцаалтаас татгалзаж байгаа ажээ. Гэхдээ 2020 оны эхээр тус улсад парламентын гишүүдийн дархан эрхийг түтгэлзүүлсэн заалтыг Үндсэн хуульд оруулсан нь хүчин төгөлдөл үйлчилж эхэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Оймсыг нь гозойлгох нь дээ

    0 0 Хариу бичих
  2. Болдог бол өмөөрөөд байсан америк агаа трамптай нь хамт байцаамаар кккк

    0 0 Хариу бичих