Дэлхийн хэмжээнд 30-35 орчим хүнсний ногоог үйлдвэрлэлийн зориулалтаар тарьж ургуулдаг. Эдгээрээс хамгийн түгээмэл нь улаан лооль, байцаа, сонгино, өргөст хэмх, хаш, лууван, чинжүү, шанцайны ургамал юм.
Хятад улс дэлхийн хүнсний ногооны үйлдвэрлэлд тэргүүлэгч байр суурь эзэлдэг бөгөөд нийт зах зээлийн 67 хувийг эзэлж байна. Тэгвэл 14 хувийг үйлдвэрлэдэг Энэтхэг улс хоёрт бичигджээ.
