Дэлхий дээр унасан хамгийн эртний солирын тогоог Австралиас илрүүлжээ. Тэрхүү тогоог үүсгэсэн солир мөстлөгийн үеийг дуусгасан байж магадгүй гэсэн таамаглалыг тус улсын эрдэмтэд дэвшүүлж байна.
Яррабубба хэмээх уг тогоо нь 1979 онд нээгдсэн бөгөөд 70 км диаметртэй дэлхийн хамгийн том сүүлт одны тогоо юм байна. Хэдий эрт нээгдсэн ч эрдэмтэд өмнө нь насыг нь тогтоох оролдлого хийж байгаагүй аж. Харин сая радио идэвхит изотопоор шинжлээд 2.2 тэрбум жилийн өмнө үүссэн гэж тогтоожээ.
