Соёлын олон төрлийг дэмжих Олон Улсын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Соёлын үйлдвэрлэлийн бодлого боловсруулах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ЮНЕСКО-ийн “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай” 2005 оны конвенцын шинжээч бэлтгэх сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Бүтээлч үйлдвэрлэл, инновацийн төвтэй хамтран 2020 оны нэгдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтад орон нутгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтнүүд, нийслэлийн дүүргүүдийн мэргэжилтнүүд, үндэсний багийн гишүүдийн төлөөлөл 80 орчим хүн хамрагдлаа. Сургалт нь дараах үндсэн агуулгын хүрээнд явагдаж буй аж. Үүнд:
Сургалтын гол үр дүнг 2005 оны ЮНЕСКО-ийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай конвенцыг орон нутагт хэрэгжүүлэх, судлан танилцуулах шинжээчид бий болж буйгаар тодорхойлж болох юм.