Ирэх сарын 1-нээс шилжилт хийхгүй

Ирэх сарын 1-нээс дотоодын шилжин суурьших хөдөлгөөнийг хязгаарлана. Тодруулбал, өнгөрсөн онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс хязгаарлахаар хуульчилсан. Энэ дагуу ирэх сарын 1-нээс шилжилт хөдөлгөөн хязгаарлах юм. Хуулийн дагуу бол шилжилт хөдөлгөөний хязгаарлалт долоодугаар сар хүртэл үргэлжилнэ.

Дашрамд дурдахад, одоо УИХ-аар хэлэлцэж буй Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн төсөлд шилжилт хөдөлгөөнийг дахин хоёр сараар хязгаарлах тухай зохицуулалт тусгажээ. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуулийг явуулахад сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргахад хүндрэл үүсэх тул наймдугаар сараас эхлэн хоёр сарын хугацаанд сунгах санал байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)