Гадаадад зорчсон монголчуудын тоо буурчээ

Гадаадад зорчсон монголчуудын тоо буурсан байна. Тодруулбал, өнгөрсөн онд давхардсан тоогоор Монгол Улсын 2.4 сая иргэн гадаадад зорчсон байна. Эдгээрийн хоёр сая нь аялал жуулчлалын зорилгоор, 449 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор зорчсон байна. Аялал жуулчлалын зорилгоор зорчсон монголчуудын тоо 2018 оноос 34.2 мянгаар, суралцах, ажиллах, байнга оршин суухаар явсан иргэдийнх 11.5 мянгаар буурчээ.

Хугацаагаар нь хүргэвэл тэдний 2.3 сая нь 30 хүртэл хоног, 47.6  мянга нь 90, түүнээс дээш хоног, 21.8 мянга нь 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар явсан байна. Гадаадад зорчсон Монгол иргэдийн 1.5 сая нь эрэгтэйчүүд, 928.7 мянга нь эмэгтэйчүүд, 133.9 мянга нь хүүхэд байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)