Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын дүрэмт хувцасны загвар, хэрэглэх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч, эдэлгээний хугацааг Засгийн газар, хангалтын зааврыг улсын Хил хамгаалах байгууллагын дарга баталдаг байна .

Тэгвэл хилчид ямар хувцас хэрэглэлээр хангагдсан байдаг вэ?

Хил хамгаалах байгууллага хилчдийн хувцасны шинэчлэлийн хүрээнд 38 нэр төрлийн дүрэмт болон тусгай зориулалтын хувцасны загвар гаргаж батлуулжээ. Үүнд ноосон малгай, нарнаас хамгаалах бүрх малгай, эрэгтэй, эмэгтэй цэргийн алба хаагчийн өвөл, зуны гутал, зуны хагас түрийтэй гутал, хилийн манааны урт түрийтэй гутал, хээрийн богино ханцуйтай цамц зэрэг хувцас хэрэглэлийг нэрлэж болно.

Тухайлбал, Хилийн 0306 дугаар ангийн хилийн 0129, 0321 дүгээр салбарууд усан хил хамгаалалтад шилжсэнтэй холбогдуулан хувцасны загварыг шинээр зохион бүтээж,  хангалтаар олгож эхлээд байгаа юм.  Ингээд хилчдийн албаны болон ёслолын хувцас хэрэглэл, тусгай томилгоот бүлгийн хувцас, хэрэглэл, хилийн манааны өнгөлөн далдлалтын хувцас, усан хил хамгаалалтын хувцас хэрэглэл, баримт бичгийн шалгагчийн хувцас, хэрэглэл, ХЦДБЧ-ын тоглолтын хувцас хэрэглэл зэргээс танилцуулж байна.