Уэльсийн хунтайж Чарльз Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, Шведийн идэвхтэн охин Грета Тунбергтэй уулзсан байна.

Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой байдлын талаарх арга хэмжээний үеэр хунтайж Чарльз үг хэлснийхээ дараа Г.Тунбергтэй уулзжээ. “Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй хамгийн аюултай асуудал юм” гэж хунтайж уулзалтын үеэр хэлсэн байна.

Давосын чуулга уулзалтанд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг үг хэлсний дараа “хий хоосон үг амлалт үргэлжилсээр байна” гэж Грета Тунберг улс төрчид, бизнесийн салбарын манлайлагчдыг хүчтэй шүүмжилсэн юм.

Даваа гарагт эхэлсэн Дэлхийн эдийн засгийн 50 дугаар чуулга уулзалт баасан гарагт өндөрлөнө.