Хөгшин Европын тулгамдсан асуудал

Төрөлт багатай , хүн ам нь эрчимтэй хөгширч буй Европ тив хямралын өмнө ирээд байна. Энэ үйл явц санхүүгийн өсөлтөд саад болно хэмээн шинжээчид болгоомжилж байна. Ер нь дэлхийн хүн ам хөгширч байгаа, гэхдээ энэ үйл явц Европ тивд илүү хурдацтайгаар өрнөж байна.

Нэн ялангуяа тивийн өмнө ба зүүн нутагт төрөлт эрс буурч, цагаачлал үлэмж нэмэгджээ. 

Дэлхийн хамгийн хөгшин тив

Сүүлийн хэдэн арван жилийн дотор дэлхийн бусад хэсэгтэй харьцуулахад Европт наслалт уртассан, төрөлт ихээр буурсан цаг хугацаа байлаа. Одоо энэ бүс дэлхийн хамгийн хөгшин хүн амтай. Европын хүн амын дундаж нас 43 байгаа нь дэлхийн бусад бүсүүдээс 12 насаар хөгшин байна. 

Дэлхийн бүсүүдийн дундаж нас
Эх сурвалж: Financial Times

Хөдөлмөрийн нас буюу 20 - 64 насныхны тоо 2010 онд оргилдоо хүрээд доошилж явна. 2020 оны эхэн гэхэд хөдөлмөрийн насныхны тоо арван жилийн өмнөхөөс 12 саяар буурсан байна. Харин 2035 он гэхэд 50 саяар бага байх гэнэ. Өнөөдөр Европ ажиллах хүч хорогдож байгаа дэлхийн цорын ганц бүс нутаг болжээ.

Дэлхийн бүс нутгийн ажиллах хүчний өөрчлөлт
Эх сурвалж: Financial Times

Хөгжиж буй эдийн засагтай Хятад, Өмнөд Солонгос зэрэг улсуудад мөн хөгшрөлт эрчимтэй явагдаж хөдөлмөрийн насны дундаж 40 болон 1970 оноос хоёр дахин нэмэгджээ. Хөгширч буй хүн ам нь улсын санхүү, эдийн засгийн өсөлтөд улам ихээр нөлөөлөх болсон нь бас л сэтгэл түгших асуудал. 

"Bertelsmann Stiftung" судалгааны байгууллагын хүн ам зүйн шинжээч Мартина Лизаразо Лопесын тооцоолсноор,  хүн ам зүйн өөрчлөлт Франц, Испани, Итали, Германы нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээг 2050 он гэхэд 6 548 еврогоос 4 759 евро хүртэл багасгах ажээ. Европын комиссийн дүгнэлтээр 2040 он гэхэд хөгшчүүдийн эрүүл мэндийн зардал өснө. Одоо ЕХ-ны ДНБ-ний хэмжээ 25 хувь байгаа бол тэтгэвэр нь 28 хувь хүртэл  өсөх гэнэ.

2035 он гэхэд Европын дөрвөн хүний нэг нь 65-аас дээш настай байх юм. Энэ үзүүлэлт 1950 онд 13 байжээ. 

65 наснаас дээш насныхны хүн амд эзлэх хувь
Эх сурвалж: Financial Times

Зүүн өмнөдийн тулгамдсан асуудлууд

 Португали, Грек, Итали,  Испани нь төрөлтийн тоогоор хамгийн бага арван орны  жагсаалтад багтжээ.  Өмнөд Европт төрөлтийн насны нэг эмэгтэйн төрөлтийн коэффициент нь ерөнхийдөө 1,37 байгаа нь  нөхөн үржихүйн дундаж 2 гэсэн хэмжээнээс бага байна. 

Харин Зүүн Европт цагаачлалын асуудал хурцаджээ. Жишээлбэл  сүүлийн  20 жилд 3,5 сая румын иргэн гадагш цагаачилжээ. Румын нийтдээ 19 сая хүн амтай. Ийм байдал Эстони, Латва, Литва, Хорват, Серби,  Болгарт ажиглагдаж байна. 

Байдлыг хэрхэн өөрчлөх вэ?

Хариу нь их энгийн зүгээр л ажиллаад байх. Нас өндөр олон  хүн ажиллах хүчинд нэгдэж байна. Европт 50 - 64 насныхны ажил эрхлэлт 37-57 хувь болтол өсчээ. Улсын дэмжлэг тэднийг улам олон жилээр ажиллуулах болов. Европчууд урт наслахаас гадна эрүүлжиж байна. Энэ хандлага л улсын өр нь ДНБ-ний 130 хувьтай тэнцэх болсон Итали мэтийн орнуудын ганц аврал болж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)