Манай улсын хилээр өнгөрсөн онд гадаадын 636.9 мянган хүн оржээ. Тэдний 89.4 хувь нь 30 хүртэл хоног, 8.6 хувь нь 90, түүнээс дээш хоног, хоёр хувь нь 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна. Хилээр орсон гадаадын зорчигчдын 59.6 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор, харин 577.3 мянга нь аялал жуулчлалын зорилгоор ирсэн байна. Аялал жуулчлалын зорилгоор хилээр орж ирсэн гадаадын зорчигчдын тоо өмнөх оноос 47.9 мянгаар өсжээ. Жуулчдын өсөлтийг улсаар нь ангилвал өмнөх оноос Өмнөд Солонгос Улсынх хамгийн их буюу 17095 байгаа юм. Мөн Вьетнам Улсын жуулчид 357, Хонгконг Улсынх 1190, Малайз Улсынх 331, Япон Улсынх 3429 хүнээр нэмэгдсэн байна. Тэгвэл Турк Улсынх 825, Украйн Улсынх 308, Австрали Улсынх 481 хүнээр буурсан байна.
Тэгвэл улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 61.2 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 32.6 хувь нь Европоос, 4.3 хувь нь Америк тивээс, 1.9 хувь нь Ойрх Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ.