Ерөнхийлөгч Х.Баттулга ШХУ-ын Ерөнхийлөгч Симонетта Соммаруга нар уулзлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын холбооны улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа билээ. Тэрбээр өнөөдөр ШХУ Ерөнхийлөгч хатагтай Симонетта Соммаругатай уулзлаа.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улсын цаг уурын өөрчлөлтийн асуудлаар санал солилцож, усны хомсдол үүсэхээс сэргийлэх, тусгай хамгаалалттай нутгийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг олон улсын эвсэлд нэгдэх зэрэг асуудлаар ярилцсан юм. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга 2030 он гэхэд тусгай хамгаалалттай нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх тухай санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн Швейцарын хөгжлийн агентлагаас Монгол Улсад байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийг өргөтгөх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)