Фэйсбүүкээс 87 хууль бус контент устгажээ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнгөрсөн онд 11 байгууллагатай хамтран цахим орчинд хүүхэд хамгаалах чиглэлээр ажиллажээ. Ингэхдээ 30 гаруй төсөл хэрэгжүүлэх, ажлын хэсэгт ажиллах, хэлэлцүүлэг хийх ажил хийсэн байна. Энэ талаар тус хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга С.Долгорсүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр “Фэйсбүүк” компанийн Ази-Номхон далайн бүс нутгийн төвтэй холбоо тогтоон ажилласан. Улмаар хууль бус контентын талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай “Government-Case-Work-Channel” буюу шууд харилцах цахим сувгийг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн Монгол Улсад анх удаа ажиллуулж эхэллээ. Уг сувгаар дамжуулан ЦЕГ, Оюуны өмчийн газрын албан ёсны шийдвэрийн дагуу нийт 21 удаагийн хүсэлтээр 23 хууль бус групп хуудас, 17 хуурамч хэрэглэгч, 87 хууль бус контентыг фэйсбүүк орчноос устгасан” гэсэн юм.

Түүнчлэн “Фэйсбүүк” компанитай УИХ-ын сонгуулийн үеэр хамтран ажиллахаар тохиролцсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)