Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдэгдэл гаргалаа

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд "Өдрийн сонины 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дугаарт иргэн “Х.ОЮУН:Ц.НЯМДОРЖ САЙДЫН 143 М.КВ БАЙР НААНА ЧИНЬ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ ГЭЖ ДАРАМТАЛЖ ХЭЛЖ БАЙСАН гэх гарчигтай ярилцлагад“Энэ байранд Ц.Нямдорж сайдын 143 м.кв байр байх ёстой, Чи өг” гэсэн мэдээлэл нийтлэгджээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь тухайн төслийн гэрээ байгуулагдах болон барилга угсралтын ажил эхлэх үед тус яамны сайдаар ажиллаж байгаагүй бөгөөд ямар нэг байдлаар хамааралгүй, ор үндэсгүй худал мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. юуных нь ХЗДХЯамны мэдэгдэл байдаг юм. Иргэн Ц.Нямдорж л яамны хэвлэлийн төлөөлөгчийн ашиглан мэдэгдэл хийлгүүлсэн байна гэж харагдаж байна. Наад барилга чинь бараг 2014, 2015 оноос эхлэн яриагдаад баригдаж явсан гээ биз дээ. Өнгөрсөн хугацааны нэг 1-2 жилд нь сайд биш байсныгаа урдаа бариад л нэг мэдэгдэл гээд гаргах юм даа.

    0 0 Хариу бичих
    • тухайн үед сайд байсан байгаагүй нь огт хамаагүй нямдоржийнх мөн ш дээ

      0 0
    • хэцүү ч юм доо. Үнэхээр тэр охины хэлж байгаа нь үнэн бол төрийн нэрээр дарга нар аймаар дарамт хийж хөрөнгөжөөд тэрийгээ түрээслээд мартдаг болж таарах гээд байна. нөгөө талаас нь харвал сайд нь оролцоогүй нь үнэхээр үнэн бол дундуур нь гүйж буй ажлын хэсгийн нөхдүүд сайдын нэрээр далалган юм салгаад сүүлд нь сайддаа өөрөөсөө бэлэг болгох санаатай байсан юм уу? тэгээд сайдыгаа 9 буудал газар үсдээд чирээд давхичих юм

      0 0