УБЕГ-аас иргэдийн гар утас руу сануулга илгээдэг болно

 Гадаад паспортын хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө пастортоо сунгуулах, 16 нас хүрч буй иргэнд иргэний үнэмлэхээ авах зэрэг сануулгыг иргэдийн гар утсанд ирүүлдэг болох нь. Тодруулбал, УБЕГ-аас иргэдэд үзүүлдэг 130 гаруй үйлчилгээтэй холбоотой сануулах системийг бий болгохоор ажиллаж байгаа аж. Энэ талаар УБЕГ-ын дарга Б.Баасандорж “Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллахаар уулзалт зохион байгуулж, албан бичиг хүргүүлсэн. Уулзалтад үүрэн телефоны оператор компаниудыг оролцуулсан. Эхний ээлжид “Мобиком” компанитай гэрээ байгуулахаар төслөө хүргүүлсэн бөгөөд “Жимобайл”, “Скайтел”, “Юнител” компаниуд дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Энэ оны нэгдүгээр улиралд багтан гэрээ хийн иргэдийг мэдээллээр түргэн шуурхай хангах ажлууд хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа” гэв.  УБЕГ-ынхан холбогдох программыг боловсруулж, системийг бэлэн болгосон аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Sungalt hiihee baisan shineer zahialna

    0 0 Хариу бичих
  2. Sain bna uu gadaadad surch bga 7sard 25 hureh hun zaaval mongoldoo ireh ystoi yu ali esvel elchin saidiin yamaara damjuulah sungah uu todorhoi medeelel ogooch

    0 0 Хариу бичих
    • ilchin saidiin yaman deeree ochood zahialj bn

      0 0