Ухань хотоос гарч, орох бүх хөдөлгөөнийг зогсоолоо

Шинэ төрлийн коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Хятадын Ухань хотод бүх төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс зогсоож байна. Мөн хотоос гарах болон ирэх нислэг, усан тээвэр, галт тэрэгний үйлчилгээг цуцалжээ. Сүүлийн мэдээгээр халдвар авсан хүний тоо 500 гарч, 17 хүн нас бараад байна. Эдгээрийн дийлэнх нь Ухань хотын иргэд байгаа юм. Хилийн чанадад Япон, Австрали, БНСУ, АНУ-ын зэрэгцээ Хонконг, Макаод өвчлөл бүртгэгдээд байна. Нөхцөл байдалтай холбогдуулан Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Тусгай хороо онц байдал зарлах чиглэлээр хуралдсан ч хараахан эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тёдрос Чебраясус Хятад улсын зүгээс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, халдварын тархалтыг багасгах чиглэлээр зөв арга хэмжээ авч байгааг тэмдэглэн хэллээ.Тусгай хорооны хуралдаан өнөөдөр үргэлжлэх юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хилээ хаасан нь дээр шдээ

    0 0 Хариу бичих
  2. Odoo bid xed ch gesen xil xyazgaaraa xaaya. Er n odiid valyutiin ursgal xyatadruu bdag ue. Olon niit ch gsn xyatadruu valyut gargax xuselgui bna

    1 0 Хариу бичих