Долоо дахь парламентын отгон чуулган буюу УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сард нээлтээ хийнэ. Ээлжит чуулган бүрийн төгсгөлд дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталдаг уламжлалтай. Үүний дагуу хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг батлах тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо боловсруулсан байна. Хууль санаачлагчдаас урьдчилан санал авахад, Ерөнхийлөгчөөс нэг, УИХ дахь дахь намын бүлэг, зөвлөл, Байнгын хороод, гишүүдээс давхардсан тоогоор 72, Засгийн газраас 60, нийт 133 хууль, тогтоомжийн санал ирүүлжээ.
Улмаар хаврын чуулганаар 17 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал,