“90 мянган хүний шинжилгээний хариу буруу гарсан гэдэг нь худлаа”

“Элэгний В, С вирусний шинжилгээ хийдэг 13 лаборатори шалгалтад бүдэрсэн, 90 мянга орчим хүний олонхынх нь шинжилгээний хариу буруу гарсан” гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан билээ. Тэгвэл энэхүү мэдээллийг Эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ташаа мэдээлэл гэж үзсэн байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Бүх сум, өрхийн эмнэлэгт В, С вирусний илрүүлэг шинжилгээ хийж байгаа. Баталгаажуулах шинжилгээг аймаг, дүүргийн эмнэлгүүд хийж байгаа. Вирус тоолох шинжилгээг хувийн хэвшилтэй хамтарч хийж байна. ДЭМБ Монгол Улсын “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг жишиг хөтөлбөр гэж дэлхий нийтэд зарласан. Хамгийн сайн хэрэгжиж байгаа хөтөлбөр. Бид 2.7 сая хүнээ энэ шинжилгээнд хамруулах ёстой. 2.5 жилийн хугацаанд 1.3 сая хүн шинжилгээнд хамрагдсан байна. Нийт хамрагдсан хүмүүсийн 10 хувь орчимд С вирус, найм хувь орчимд В вирусний халдвар илэрсэн.

Хөтөлбөрийн талаар худал мэдээлэл гарч байна гэж бодож байна. 90 мянган хүний шинжилгээ худлаа гарсан гэдгийг Эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрөхгүй. Судалгаа, шинжилгээний ажилд алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ 90 мянган хүний шинжилгээний хариу буруу гарсан гэсэн нь худлаа. ДЭМБ Монголд ийм судалгаа хийгээгүй. ДЭМБ-ын 12 эксперт ЭМЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээний багтай хамтран “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээ хийсэн. Үнэлгээгээр дэлхийн аль ч оронд хийж чадаагүй, олон хүн хамруулж чадаагүй ажил хийсэн байна гэсэн. Бид 90 мянган хүний шинжилгээний хариу буруу гарсан гэсэн хүмүүстэй уулзсан. Ийм асуудал байхгүй гэдгээ хэлсэн. Хэрвээ алдаа гарсан байх юм бол давтан шинжилгээ хийх боломж бий. 2017 оноос тоног төхөөрөмж сайтай 21 лабораторийг ЭМДЕГ-аас сонгон шалгаруулж, шинжилгээ хийлгэж байгаа. ЭМДЕГ-аас лабораториудад хяналт хийсэн гэж ярьж байна. Үүнийг яамтай зөвшилцөөгүй. Ямар дүн гарсныг тухайн байгууллага өөрсдөө тайлагнана. Гэхдээ тэр лабораториуд шинжилгээ хийж, 90 мянган хүний шинжилгээний хариу буруу гарсныг хүлээн зөвшөөрөхгүй ” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. ЭЛГЭНИЙ С ВИРҮС ИЛЭРСЭН БОЛОВ ТООЛОХ ШИНЭИЛГЭЭ ХИЙЛГЭН ЧИНЬ ВИРҮС ИЛРЭЭГҮЙ . ТЭГСЭН БАЙЖ НҮҮР ХАРЛААД ЦАНХАЙГААД БНА.

    0 0 Хариу бичих
    • Та нэн даруй Аль лабораторид С вирүсийн идэвхижилээ тоолуулсан шинжилгээний хариугаа сайн хар, Чанарын шаардлага хангаагүй 15 нэр бүхий лабораторид өгсөн бол нэн даруй дахин шинжилгээгээ өгч нягтлан шалгуулаад, эмчдаа хандаарай.

      0 0
  2. АРД ИРГЭД, ӨВЧТӨНҮҮДИЙН АНХААРАЛД: В,С вирүсийн идэвхижил тоолох шинжилгээг доорхи нэр бүхий Лабораторид өгсөн өвчтөнүүд, ард иргэд нэн яаралтай харьяа өрхийн эмнэлэг дээрээ очиж эмчдээ бүртгүүлэн, мэдэгдэж, зохион байгуулалттайгаар Зөвшөөрөгдсөн лабораторид дахин шинжилгээгээ өгнө үү. ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ, ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЗӨРҮҮТЭЙ ГАРГАСАН ЛАБОРАТОРИУДЫН НЭРС: 1. Ай Ти лаборатори 2. Итгэл лаборатори 3. Онкоген лаборатори 4. Гэгээн ар үр эмнэлэгийн лаборатори 5. Евростандарт лаборатори 6. Мобио лаборатори 7. Протлаб лаборатори 8. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори 9. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн лаборатори 10. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн лаборатори 11. Дермамед ЮБИ нэгдсэн лаборатори 12. Гялс анагаах ухааны төвийн лаборатори 13. Мед аналитик лаборатори 14. Экспресс оношилгооны тѳвийн лаборатори 15. Хаппи веритас лаборатори ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ДАХИН ШИНЖИЛГЭЭ ӨГЧ БОЛОХ ЛАБОРАТОРИУДЫН НЭРС: 1. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн лаборатори 2. Улсын гуравдугаар төв эмнэлгийн лаборатори 3. Хавдар судлалын үндэсний төвийн лаборатори 4. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори 5. Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори 6. Сонгдо эмнэлгийн лаборатори 7. Элэгний төвийн лаборатори 8. Оношмед лаборатори 9. Медипас эмнэлэгийн лаборатори 10. Бонавита лаборатори 11. Грандмед эмнэлгийн лаборатори 12. Аллергимед эмнэлгийн лаборатори 13. Интермед эмнэлгийн лаборатори

    0 0 Хариу бичих
  3. Монгол улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн Удирдах хорооны дарга Д.САРАНГЭРЭЛ, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, “ Элэг бүтэн монгол “ үндэсний хөтөлбөрийн Техникийн ажлын хэсгийн дарга Я.АМАРЖАРГАЛ та хоёр ард иргэд, өвчтөнүүдээсээ уучлалт гуйхыг хүсэж байна, Өвчтөн, ард иргэдийн В,С вирүсийн идэвхижил тоолох шинжилгээний хариу зөрүүтэй гарсан НЭГ ч хүн бай асуудлыг шийдэж, хэрхэн яаж зохион байгуулж дахин шинжилгээ өгүүлэхээ шийдвэрлэж, мэдээллээ хийж, дараагийн шат дараалсан арга хэмжээг нэн даруй яаралтай авна уу. “ Элэг бүтэн монгол “ үндэсний хөтөлбөрийн Техникийн ажлын хэсгийн дарга Я.АМАРЖАРГАЛ таны өгөөд байгаа, өгсөн мэдээлэлд таарч тохирох тоон болон чанарын үзүүлэлт үгүй. Таны мэдээлсэн 1,3 сая хүн илрүүлэг шинжилгээнд хамрагдсан уу, Эсвэл 1,0 сая хүн үү?, Баталгаажуулах шинжилгээнд 31 372 хүн үү? Эсвэл 4736 хүн үү? “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөр өвчтөнүүд, ард иргэдэд хэрэгжээд 4 жил болж байна. Олон мянган өвчтөнүүд С вирүсээ эмчлүүлж, эдгэрсэн. Судалгаа шинжилгээнд алдаа гарсан гэвэл “ Элэг бүтэн монгол “ үндэсний хөтөлбөртэй огт хамаагүй бололтой. “ Элэг бүтэн монгол “ үндэсний хөтөлбөрийн ДУНД шатны үнэлгээг Эрүүл мэндийн яам, ДЭМБ-н 12 эксперт урьж авчран 2019 оны 8-р сарын 26-наас 9-р сарын 6-нд хийлгэсэн талаар та мэдээлэл хийсэн.Өнөөдөр хүртэл Тайлан нь гараагүй байхад сайн, мууг дүгнэх нь хир зохистой вэ?. Энд гарах зардал татвар төлөгчдийн мөнгөнөөс гардаг уу? Эсвэл өөр сан байдаг уу? Монголын ард иргэд, өвчөнүүд, эрдэмтэн докторууд аль ч улсын хэлээр чөлөөтэй ярьж, энэ үнэлгээг бүрэн хийх оюуны өндөр хүчин чадалтай ард түмэн билээ.

    0 0 Хариу бичих
  4. Eruul mendiin yam bitii yalnaas multrah gd bgarai

    0 0 Хариу бичих
  5. Happy Beritas gedeg lab Hep C virisiig tooloh shinjilgee hiilgehed 0, bhgui gesen hariu ogson bsan. Ter hun ni sariin daraa Americt ireed tooluulahad say garan virustei garaad emchilgeend orj em uuj G virisee emchluulsen. Elegnii gemtel 2r zeregtei garsan . Herver azaar Americt irj tooluulj emchilgeend oroogui bol yah bsan bol??. Hichneen huniig hudlaa shinjilgee hiij hohirooson boldoo???.

    1 0 Хариу бичих
  6. Өөрийгөө мундаг гээд бодчихсон Эрүүл мэндийн салбарыг 20 жил сүйрүүлсэн Эмя-ны газар хэлтсийн дарга нараас энэ салбарыг аврах юмсан. Буянжаргал,Амаржаргал,Төгсдэлгэр,Янжмаа,Энхзаяа,Нарантуяа гээд л чааваас хов хороор ажлаа явуулдаг.Эрүүл мэндийн салбарын дампуурал сайд нараас биш яамны газрын дарга,хэдэн ховчин хорчин мэргэжилтэн авгай нараас л болсон Эрүүл мэндийн яамыг дан эвдрээгүй хийе бүтээе гэсэн хүсэл тэмүүлэлтэй залуусаар цэвэрлэж байж л энэ салбар хөгжинө дөө.

    1 0 Хариу бичих
    • Хаана бгаан тэр залуус нь тэгээд бүгд биеэ оторлоод хэвтэж бгааш дэ, тэгээд энэ хэдэн авгайчууд нь аргагүйн эрхэнд л ажил хийсэн болоод сууж бдг бхдаа

      0 0
  7. Нэг нь В илэрсэн тэгээд хаппи д тоолсон 0.Экпрэссд тэст эрүүл.Өрх эмт 2 удаа тэст эрүүл гарсан. Буцаад анхных дээр бүгдийг үзүүлээд асуусан. Шууд уучлал гуйгаад үнэгүй сайн хянаад авий гээд танд алга алдаа гарч уучлаарай гээл би эргэлзээ л хоцорсон миний амыг дагуулаад тэгэж хэлвүү гэж. Ингэж явахдаа вакцинжуулалттай холбоотой том алдаа харагдсан. Энэ нь В халдар ороод хурц үе 6 сар дотор ихэнх хүн дархлаагаар эдгэдэг юм бн ингэсэн хүн вакцин хийлгэх буруу гэнэ. Манайхан олон мянган хүн өрх дээр өндгөний цусны тэстээр илрээгүй Б вакцин хийлгээд бга нь халдвар аваад эдгэсэн хүмүүс халдвар авч бгагүй хүмүүс хийлгэх ёстой вакцин г хийлгээд бга нь буруу гэж бүх лаб хэлж бн лээ.

    1 0 Хариу бичих
  8. Минийх лав худлаа гарсан. С вирустай гаргаад түүнийгээ шууд тоолоод идэвхжилгүй гэсэн бичиг өгсөн. Өөр лаборатори дээр очоод 20 мянгаар дэлгэрэнгүй шинжилгээ өгсөн вирусгүй гарсан.

    0 0 Хариу бичих
    • Тэгэж гарах тохиолдол бдаг шүү дээ би С вирустэй гэхдээ идэвхижилгүй

      0 0
  9. Худлаа мэдээллийн няцааж, ийм мэдээлэл тарааж буй хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй.

    2 1 Хариу бичих