Тайландын цагдаа нар удам дамжсан баян айлын хүү, 40 настай Онгвизит Апичай гэгчийг найз бүсгүйгээ хөнөөсөн хэргээр баривчилжээ. Бүсгүй өнгөрсөн оны дундуур сураггүй алга болсон аж. Бүсгүйн цогцсыг Онгвизитийн хашаанаас олж, гэмт этгээд хэргээ хүлээжээ. Тэрээр найз бүсгүйгээ салж явна гэхэд нь хүчээр төмөр хайрцагт хийж, тэнд нь байлгадаг болсон аж. Гэтэл нэг өдөр тагийг нь чанга хааснаас бүсгүй агааргүйдээд нас барсан, тэгэнгүүт нь цогцсыг үгүй хийх арга бодсон гэж гэмт этгээд мэдүүлсэн байна. Энэхүү хэргийг мөрдөх үед Апичай нь өмнө нь нэг бус хүнийг хөнөөж, эзэмшил газартаа байх хиймэл нууранд живүүлсэн болох нь тодорсон байна.
Нуураас хүний хэдэн зуун ширхэг яс олдсон гэх бөгөөд хэчнээн хүн байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Онгвизит Апичайтай үерхэж байсан хэд, хэдэн эмэгтэй сураггүй алга болж байсан бөгөөд ясыг тэдгээр эмэгтэйчүүдийнх байж магадгүй гэж таамаглаж байгаа аж.
Онгвизит Апичай нь Бангкокод зах эзэмшдэг баян бизнесмэн Чалермчай Онгвизитын хүү юм байна. Апичайн хэрэг тайландчуудыг шуугиулсан учир нь, энэхүү Чалермчай Онгвизит нь 15 настай охиныг хөнөөгөөд мөчилсөн хэрэг үйлдэж, 1983 онд цаазаар авахуулсан аж. Энэ хэрэгт эхнэр нь мөн оролцсон бөгөөд тэр эмэгтэй бага охиноо дагуулан гадаад руу зугтаж, сая баригдсан Апичай нь ганцаараа Тайландад үлдэж байжээ.