АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Давосын эдийн засгийн чуулган дээр үг хэлэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн төлөө тэмцэгч Грета Тунбергийн талаар сэтгэгдлээ хуваалцжээ.
"Үнэн хэрэгтээ би Грета Тунбергийн тухай сайн мэдэхгүй. Гэхдээ тэр маш ууртай охин" гэж хэлснийг The Wall Street Journal бчижээ. Грета өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын индрээс үг хэлэхдээ, дэлхийн улстөрчдийг эдийн засгаа бодохоос экологийн тухай боддоггүй гэж буруутган хатуухан шүүмжилсэн юм. Үүний дараа 16 настай охиныг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлж, Time сэтгүүл 2019 оны онцлох хүнээр тодруулж байв.
Трамп Давост үг хэлэхдээ, мөн АНУ нэг их наяд мод суулган дэлхийг ногооруулах хөтөлбөрт оролцоно гэжээ.