Хятадын Үхань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусний халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 324 хүрч, 6 хүн нас бараад байна. Өчигдөр Вашингтон мужийн эрүүлийг хамгаалах албаныхан шинэ төрлийн коронавирусний халдварын АНУ дахь анхны тохиолдлыг бүртгэснээ мэдэгдэв.
Үхань хотоос ням гарагт ирсэн 30 гаруй насны эрэгтэйд вирус халдварласныг тогтоож, эмнэлэгт хэвтүүлэн тусгаарласан байна. Өвчтөний биеийн байдал хэвийн байгааг албаныхан мэдээлжээ. Үхань хотын эмнэлгийн 15 ажилтан вирусний халдвар авснаас үүдэж шинэ төрлийн коронавирусийг хүнээс хүнд халдварладаг болохыг тогтоосон талаар ДЭМБ мэдээлсэн.
Шинэ төрлийн коронавирусний халдвар авсан хүмүүс БНХАУ-ын Үхань, Бээжин, Чэнжэн зэрэг хотуудаас гадна Өмнөд Солонгос, Тайланд, Япон улсад бүртгэгдээд байсан юм.