УИХ-ын дэд дарга, АН-ын дэд дарга агсан Г.Батхүү өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд таалал төгссөн билээ. Уг хэргийг одоогоор хуулийн байгууллагаас шалгаж байгаа юм. Энэ асуудлаар талийгаачийн гэр бүлийнхэн анх удаа хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийж байна. Тодруулбал, талийгаачийн хоёр хүүхэд болон өмгөөлөгч н.Батхуяг нар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр өмгөөлөгч н.Батхуяг “Хэрэг шийдвэрлэгдэхгүй найман сарын хугацаа өнгөрлөө. Хэргийг улстөржүүлэх, улс төрийн байдлаар ашиглах зорилго ажиглагдаад ирлээ. Тиймээс өөрсдөд байгаа үнэн зөв мэдээллийг хүргэхээр мэдээлэл хийж байна” гэлээ.