
Монгол Улс өнгөрсөн онд тэрбум ам.долларын автомашин импортоор авчээ. Хүн амын өсөлтөөс давсан импортын машины тоо жилдээ 10 мянгаар нэмэгдэж улсын хэмжээнд сая гаруй автомашинтай гэсэн тойм тоо гараад байгаа. Хүн амд ногдох автомашины тоогоороо Сан Марино улс тэргүүлдэг . Тус улсад 1000 хүнд 1263 машин ногддог бол Того улсын мянган иргэнд 2 автомашин хүрэлцээтэй.
