Боинг компани 737 MAX онгоц угсрах ажлаа зогсоолоо гэж CNN мэдээлэв. Даваа гарагт буюу нэгдүгээр сарын 20-ноос энэ загварын үйлдвэрлэлийг зогсоожээ. 2018, 2019 онуудад  737 MAX загварын хоёр онгоц сүйрсний улмаас 346 хүн амиа алдсан ч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа үргэлжилж байсан юм. Гэхдээ худалдан борлуулах явц түр зогссон тул Вашингтон, Техас дахь компанийн байгууламжуудад 400 орчим онгоц  хуримтлагдаад байна.

Үүний өмнө, нэгдүгээр сарын 17-нд компанийн зүгээс 737 MAX загварын программ хангамжид шинэ гэмтэл олдсон талаар мэдээлж байв.