Михаил Мишустины тэргүүлэх ОХУ-ын шинэ засгийн газрын гишүүдийг Ерөнхийлөгч В.Путин өчигдөр томиллоо. Хуучин бүрэлдэхүүнээс туршлагатай дипломатч, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгчийн итгэлт баруун гар, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар суудлаа хадгалж үлджээ. Түүнчлэн Ерөнхий сайдын орлогч Юрий Трутнев, Дотоод Явдлын яамны сайд В.Колоколцев, Сангийн сайд А.Силуанов, Эрчим хүчний сайд А.Новак, Тээврийн сайд Е.Дитрих, Аж үйлдвэрийн сайд Д.Мантуров, Хөдөө аж ахуйн сайд Д.Патрушев, Онцгой байдлын Албаны дарга Е.Зиничев нар улиран ажиллахаар боллоо.

Шинээр танхимд багтсан гишүүдээс танилцуулбал

Андрей Белоусов - Засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогч  Дмитрий Григоренко - Шадар сайд бөгөөд Хэрэг эрхлэх газрын дарга Юрий Трутнев - Шадар сайд Виктория Абрамченко - Шадар сайд Татьяна Голикова - Шадар сайд  Юрий Борисов - Шадар сайд  Дмитрий Чернышенко - Шадар сайд  Алексей Оверчук - Шадар сайд  Марат Хуснуллин - Шадар сайд   Сайд нар  Константин Чуйченко - Хууль зүйн сайд  Ольга Любимова - Соёлын сайд  Максут Шадаев - Мэдээллийн технологи, харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайд  Дмитрий Кобылкин - Байгаль орчин, экологийн сайд Михаил Мурашко - Эрүүл мэндийн сайд Владимир Якушев - Барилга, хот байгуулалтын сайд  Сергей Кравцов - Боловсролын сайд  Валерий Фальков - Шинжлэх ухаан, дээд боловсролын асуудал эрхэлсэн сайд Александр Козлов - Алс Дорнод, Арктикийн асуудал эрхэлсэн сайд   Олег Матыцин - Спортын сайд  Антон Котяков - Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  Максим Решетников - Эдийн засгийн  хөгжлийн сайд