Гэр бүл зуучлалыг хуулиар зөвшөөрөх нь зөв үү?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Гэхдээ гишүүд уг төслийг хэлэлцэх эсэхийг нь дэмжсэнийхээ дараа анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээсээ өмнө илүү сайжруулах шаардлагатай байгааг хэлж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дэлхий нийтийн жишигт нийцүүлэн гэр бүл зуучлалыг хуулиар зөвшөөрөх нь зүйтэй гэж байлаа. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир гэр бүл зуучлалыг хуулиар зөвшөөрөх нь хүн худалдаалах гэмт хэргийг дэмжсэн үйлдэл болно гэлээ. Үүнтэй холбогдуулан тэдний байр суурийг хүргэе.

Х.Нямбаатар: -Гэр бүл зуучлал нь гэрлэлт чөлөөт эрхийн зарчим дээр үндэслэх ёстой гэсэн байна. Гэр бүл зуучлалыг хориглож байгаа гэсэн үг үү, эсвэл хориглоогүй юм уу. Гэр бүл зуучлалгүй орон гэж байхгүй болсон. Бид үүнээс ангид явах гээд байгаа юм уу?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир: -Гэр бүл зуучлалыг Монгол Улсын аль нэг хуулиар хориглоогүй, бас зөвшөөрөөгүй байсан. Харин энэ удаагийн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гэр бүл зуучлалыг хориглох зааль оруулсан. Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хориглож байгаа. Хэн нэгнээр дамжиж бус сайн дурын үндсэн дээр гэр бүл болох ёстой гэсэн зарчимдаа нийцүүлж зуучлалыг хориглосон.

Х.Нямбаатар: -Зуучлалын асуудлыг ажлын хэсэг дээрээ эргэж ярих хэрэгтэй. Бүрэг ичимхий болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зуучлалаар гэр бүл болдог дэлхий нийтийн жишиг бий. Гэтэл үүний эсрэг хуультай байж болохгүй.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Монголчуудыг генийн хувьд устгаж хятад болгох МАН-ын дотоод нууц бодлогын дараагийн үе шат эхлэхэд ойрхон байна.

    0 0 Хариу бичих
  2. нямбаатар өөрөө зуучлагч болох гээд чичрээд бгаа юмуу

    0 0 Хариу бичих
  3. Нямбаатар аа. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдгийг мэддэггүй "мал"уу ЧИ

    1 0 Хариу бичих