
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал нарыг баривчилсан нь нийгэмд багагүй шуугиан дэгдээлээ. Тодруулбал, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэргээр Г.Түвшинжаргал, Г.Буяндэлгэр, Т.Энхцэцэг нарыг цагдан хорих 461 дүгээр ангид 14 хоног цагдан хорьж, шалгахаар шүүхийн шийдвэр гарсан.
Мөн Х.Баттулга гишүүний туслахаар 15 жил ажилласан гэх “Түмэн хишигтэн” төслийн захирал Ш.Эрдэнэтуяаг баасан гарагийн өглөөний 04.00 цагт баривчилсан хэмээн Х.Баттулгын талаас мэдээлсэн ч хуулийн байгууллагынхан албан ёсны тайлбар өгөөгүй байгаа юм. “Түмэн хишигтэн” компани нь Х.Баттулгын "Женко" группийн охин компани гэнэ.

Г.Буяндэлгэр, Т.Энхцэцэг нарын тухайд Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын ажилд шалгарсан “Натур Фрейнди” компанийн ажилчид аж.
Харин шүүхээс Г.Түвшинжаргалыг 32 мянган га талбайд хийгдэх ажлыг 3500 га талбайд хийсэн хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлж, таван тэрбум орчим төгрөг завшсан гэх хэрэгт буруутгажээ.
Шүүхээс Г.Түвшинжаргалыг 32 мянган га талбайд хийгдэх ажлыг 3500 га талбайд хийсэн хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлж, таван тэрбум орчим төгрөг завшсан гэх хэрэгт буруутгажээ.
Тэдний өмнө Х.Баттулгыг Зам тээврийн яамны сайд /2012/ байх үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа, шинэ төмөр замын бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр ажиллаж байсан Солонгосын "Самсунг СТ" компанийн захирал Ли Жон Гёл нарыг таван сарын өмнөөс саатуулан, шалгаж буй. Мөн “Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат, “Монголын төмөр зам”-ын дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг Интерполиор эрэн сурвалжилж байгаа билээ.
Мөн эдгээрээс гадна УИХ-ын ахлах зөвлөх Х.Баттулга гишүүн ч шалгагдаж буй. Харин үүнийгээ А.Гансүх үгүйсгэж байгаа бол Х.Баттулга гишүүн “сайн дураараа шалгуулж, бүх материалыг хуулийнханд үзүүлсэн” гэж тайлбарласан.
Х.Баттулгыг тойрсон баривчилгаа юуг өгүүлнэ вэ...
Тэгвэл Х.Баттулгын тойрсон баривчилгааг улстөржүүлж харах хүмүүс олон байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон МСS-ийн Ж.Оджаргалтай холбоотой гэх мэдээлэл хэвлэлээр гарч эхэллээ.
Учир нь Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Г.Түвшинжаргалын баривчлах болсон шалтгааныг төмөр замын асуудалтай холбон тайлбарласан. Тэрээр шинэ төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгөнөөс сох дутсан гэх 55 тэрбум төгрөгийн хэрэгт өөрийн үйлчлүүлэгч Х.Баттулга буруугүй. Харин “Энержи Ресурс” баримтыг одоо болтол Төрийн өмчийн хороо болон Зам тээврийн яаманд ирүүлээгүйг мэдэгдсэн юм.

Түүний сэтгүүлчдэд дэлгэсэн баримтаас үзвэл, Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хэсгийг УИХ-ын дарга З.Энхболдын ахлах зөвлөх А.Гансүх тухайн үед /2013 он/ ахалж байжээ. Тодруулбал, Шинэ төмөр замын төслийн хэрэгжилтийн хугацаанд нийт 93.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ингээд Төрийн өмчийн хороо хүлээж авах гэтэл санхүүгийн анхан шатны баримт дутуу байжээ. Өөрөөр хэлбэл, "Энержи Ресурс Рэйл" компани төмөр замын суурь бүтэц барих ажилд 93.6 тэрбум төгрөг бус 38 тэрбум төгрөгийн зардал гаргасан болохыг Төрийн өмчийн хороо баталгаажуулсан байна. Ингээд гүйцэтгэхэд оролцсон"Энержи Ресурс" компаниас баримтыг шаардахад Гүйцэтгэх захирал Л.Оюунбат анхан шатны баримтыг өөрийн байранд ирж үзэхийг мэдэгдсэн ч одоо болтол үзүүлээгүй гэх. Улмаар Л.Оюунбатыг хуулийн байгууллагынхан саатуулан шалгаж эхэлсэн боловч, мөрдөн байцаалтын шатнаас нь ЦЕГ-ын дарга Р.Чингис суллуулсан гэж мэдээлсэн. Ийнхүү эл хэрэгт “МСS” холбогдож, ЦЕГ-ын удирдлага хүртэл оролцсон нь улс төрийн зорилготой гэж хардахад хүргэжээ.
Эл хэрэгт “МСS” холбогдож, ЦЕГ-ын удирдлага хүртэл оролцсон нь улс төрийн зорилготой гэж хардахад хүргэжээ.
Энэ тухай Х.Баттулга гишүүн хэлэхдээ “Тавантолгой”-г 60-100 жилээр гаднынханд зарах гэж байсан булхайг нь илчилсний төлөө эрүү шүүлтэд орж байна. Тэд төмөр замыг ухаад юм гарахгүй болохоор одоо Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор руу орж, эмэгтэйчүүдэд нь хүчээ үзүүлж байна” хэмээгээд эл баривчилгаануудыг улс төртэй холбож байгаа хэлсэн. Мөн тэрээр удахгүй “Нүүрсний бүлэг”-тэй тэмцэж, булхайг нь илчилнэ гэдгээ ч мэдэгдсэн юм. Түүний хэлсэн “Нүүрсний бүлэг”-т Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын С.Баярцогт, Сү.Батболд, Ц.Нямдорж, С.Баяр тэргүүтэй хүмүүс багтдаг аж.
Х.Баттулгын тойрсон хүмүүс 5-55 тэрбумын хэрэгт холбогджээ
УИХ-ын гишүүн Х.Баттулгыг тойрсон хүмүүс ихэнхдээ 5-55 тэрбумыг завшсан хэрэгт холбогдоод байна. Дээр дурдсанчлан “Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хөрөнгөнөөс тавантэрбумыг завшсан хэмээж тухайн үед төсөл дээр ажиллаж байсан дөрвөн эмэгтэйг баривчилсан бол “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн шинэ төмөр замын төсвөөс 55 тэрбумын асуудал яригдаад байгаа юм.

Хэрэв хууль шүүхээс олон тэрбумын эл хэрэг нотлогдвол Х.Баттулга гишүүнийг эрхийг түдгэлзүүлэх хийгээд цаашид улстөрд хүч үзэх боломжгүй болох нь гарцаагүй. Харин улс төрийн зорилготой бол хэнд ямар ашигтай вэ гэдгийг олон нийт дэнсэлж сууна.
