Төв банк он гарснаар 214 сая орчим ам.доллар зах зээлд нийлүүлжээ

Монголбанкнаас валютын ханшийн огцом савалгаа үүсэх эрсдэлтэй үед зах зээлд валют нийлүүлдэг. Төв банк он гарснаар 217 сая орчим ам.долларын валют дуудлага худалдаанд оруулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 35 орчим хувиар өссөн дүн юм.

Өнгөрсөн оны тухайд Монголбанкнаас хоёр тэрбум гаруй валютыг захад нийлүүлсэн байдаг. Тус банкнаас мэдээлснээр өнгөрсөн онд төгрөг ам.долларын эсрэг гурван хувиар суларсан. Энэ нь савалгаа үүсэх эрсдэл ихтэй байсан жилийн хувьд сайн үр дүн гэдгийг тодотгосон юм.

Нэмж мэдээлэхэд, Монгол Улсын валюын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрээд буй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)