Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна.
Тэгвэл, БНСУ “Умардыг чиглэсэн шинэ бодлого” дипломат санаачилгынхаа хүрээнд Солонгосын хойгоос хойш оршдог ОХУ, Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарна хэмээн тус улсын Сангийн сайд мэдэгдэв.
ОХУ болон Монгол Улстай хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг зорьж ажиллана гэж тэрээр тэмдэглэсэн байна. Тодруулбал, ОХУ-тай төмөр зам, цахилгаан эрчим хүч, байгалийн хий, боомт, загас агнуур, хөдөө аж ахуй гэсэн салбаруудад хамтын ажиллагаагаа тэлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.