Боксчид гурван алтан медаль хүртэв

Туркийн Станбул хотноо нэгдүгээр сарын 13-18-нд болсон Ахмет Комертийн нэрэмжит олон улсын XXXIII тэмцээнд хүчээ сорьсон Монголын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэн багаараа II байрт шалгарав.

Эрэгтэйчүүдийн 52 кг, 57 кг-д “Алдар”-ын ах дүү ОУХМ Х.Энхмандах, Х.Энх-Амар, “Ширэн бээлий” клубийн О.Бямба-Эрдэнэ 75 кг-д тус тус алтан медалийн эзэд боллоо.

Мөн ОУХМ Б.Чинзориг 64 кг-д хүрэл медаль хүртсэн байна. Эмэгтэй боксчдоос 75 кг-д ОУХМ М.Мягмаржаргал, 69 кг-д У.Шинэцэцэг нар мөнгө, 51 кг-д ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медаль тус тус хүртжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Бокс бол гое уран.ухаалаг.хучтэй ч.цог.заль .бэлдэх.дагууд нь тонгор.босдог.ок.баяр.

    0 0 Хариу бичих